Monday 31 October 2011

гоё шүлэг шүү

Би чиний сормуусан дээр тогтсон

цас болъё

Биеийн чинь дулаан,

сэтгэлийн чинь халуунд хайлъя

Битүүхэн уйлсан гомдлын

нулимстай чинь цуг

Би чиний шаналал болж урсая

Өчигдөрт би дургүй ээ…..

маргаашийг ч бас хүлээхгүй

Өнөөдөр л би гунигаа тайлж

Өвөрт чинь цас болон хунгарлая

Өөр хэний ч биш……миний л төлөө

Өр зүрх чинь

цохилохыг мэдрээд …….үхье

Будрах цасан дунд уруул чинь ямар амттай

Будрах цасан дунд чинь нүд чинь

ямар хөөрхөн

Би тийм жаргалтай………

би ийм гунигтай

Би нулимсгүй атлаа цагаан гунигтан……

Бишгүй дээ л нэг дурласан ….

хайрын гэмт хэрэгтэн

Би тэгвэл

Цав цагааахан цас болон бударч

Цаг хугацааг ариутган шүүе

Цаашлан одох залуу наснаасаа

Чамайгаа хулгайлан

өнөөдөр жаргая

Би тэгвэл

Хагацлын замыг

Хааж буусан цас болъе

Харамслын нулимсийг

Халхалж бударсан цас болъё

Би тэгвэл цас болъё

Чинийхээ л өмнө ус болон хайлъя

No comments:

Post a Comment