Monday 31 October 2011

nern todroogvi baatar

Биднээс чухам хичнээн нь vvрд буцсан юм бэ
Дорнод монголын талын даруухан булшин дээр
Домогт эздийн нь нэр алга байлаа
Долгилох олны хєлтэй Кремлийн хєшєєн дээр
Дор хаяад ганц ч нэр vгvй байлаа
Ханагар дэлхийн энд тэнд
Хал vзсэн европын тєгєл дунд
Дунд чинь босгосон хєшєєн дээр
Дуурсах нэрийг чинь НЭРГYЙ гэж бичсэн байлаа
Догшин ялалтын сvлд та нарыг дурсахдаа
Догдолж, хєшєєний чинь ємнє очих бvрдээ
Нvд бvрхсэн нулимсаа нэвт
Нvvр царайгий чинь би сайн хардаг шvv
Исгэрэх сумнаас амьдыгаа хааж унаад
Ирээгvй цэрэг ирснээсээ лав доргvй
Yлдэх нэрээ биш vлдэгсдээ гэсээр
Yрэгдсэний гавьяа яасан ч багагvй
Байлдагч байхдаа аль нэгэн нэртэй явснаа
Баатар болчихоод одоо нэргvй болцгоох гэж vv
Хэмжээгvй жаргалтай суухдаа бид
Хэн тvvнийг нь єгснийг мэдэхгvй явцгаах гэж vv
Далай тэнгисээс гол горхи олон
Даруухан одод нар сарнаас олон

Дайчид та нар алдаршсанаасаа олон
Дархан алдарт чинь насан туршаа мэхийе
Та нарыг нэргvй гэж бид ярьж
Тавих цэцгээ дунд чинь єргєж байвч
Орчлонд та нар шиг нэртэй хэн байна
Он жилийг тоохгvй урт настай хэн байна
Энэ хорвоод ургах цэцэг болгон
Энгэр дээр чинь ярайх та нарын одон,
Элж хотойхгvй ертєнцийн хамаг уулс
Эгнэгт сvндэрлэх та нарын хєшєє
Тариа ханхалсан талын шар салхи
Тасарна гэж vгvй та нарын амьсгал
Бух чулуу гижигдэн уулын єндрєєс
Бууж яваа горхи та нарын догшин цус,
Бум тvмэн айлд шоволзох улаан гал
Булиглаж байгаа, та нарын халуун зvрх
Єнє vvрд ингэж, амьдрахыг чинь мэдээд
Єнєє хvртэл дайснууд та нараас айдаг
Аль эрт та нарт ялагдсаныхаа єшєєг
Амьд мэнд яваа надаас авах гэдэг
Нэргvй баатар гэж байхгvй, баатар л гэж бий
Нэг хэсэгхэн нь ялгаагvй, олны гавьяа бий
Хэцvv тулаанд та нар тvрvvлж орсон
Хэрэг гарвал би шилийг чинь дарж орно
Тулаанд та нар дахиад л ялна
Тугаа шороодоогvй vнэний цэргээрээ vлдэнэ

No comments:

Post a Comment